АНУ – Аялалын виз (B1/B2)
АНУ-ын B1/B2 аялалын визний тухай мэдэх ёстой бүх зүйл: виз авах алхамууд, анхаарах зүйлс, хураамж.

АНУ – Аялалын виз (B1/B2)
Ихэвчлэн АНУ руу аялалаар зочлох гэж буй иргэд B1/B2 ангилалын виз авдаг. Энэ нийтлэлд виз авах алхамууд, анхаарах зүйлсийг нэгтгэн бичлээ.
B1/B2 виз гэж юу вэ?
- B1 – Бизнесийн виз
- B2 – Аялалын виз
Энэ хоёрыг ихэвчлэн хослуулаад B1/B2 гэж олгодог. Уг виз нь 10 жилээр гарна.
Анхаарах чухал зүйлс
Виз 10 жилээр гарна гэдэг нь АНУ-д 10 жил байж болно гэсэн үг биш. Анхаарах зүйлс:
- ⏱ АНУ-ийн хилээр орж ирсэнээс хойш хамгийн ихдээ 6 сар хүртэл байж болно.
- АНУ-гаас гараад дахин буцаж орж ирж болно. Тэгээд дахиад 6 сар хүртэл байж болно.
- 🚫 Уг визтэй хүн АНУ-д ажил хийх, амьдрах эрхгүй.
- Виз авсан ч харлаж болно. Урилга авч орж ирсэн бол, урьсан хүнээ муу түүхтэй болгоно.
Трамп захиргаа харласан хүмүүсийг хөөгөөд сүйд болж байгааг сайн мэдэж байгаа байхаа. Уул нь ийм байгаагүй. Тиймээс визнийхээ нөхцлийг чанд мөрдөөрэй.
Виз авах алхамууд
1. DS-160 маягт бөглөх
Хамгийн эхний алхам нь DS-160 маягт бөглөх юм.
Анхааруулга:
- Анх бөглөж эхлэхэд DS-160-ийн дугаар үүснэ. Уг дугаараа заавал хадгалж авна. Хадгалахгүй бол эргээд орж чадахгүй.
- DS-160 нь маш олон алхамтай. Нэг нэгээр нь бөглөнө.
- Хадгалаад гарч болно. Дараа нь үргэлжлүүлээд бөглөж болно.
- DS-160-ийн сүүлчийн алхам нь визний зураг оруулах.
2. Визний зураг авахуулах
📷 Визний зураг авна гэсэн газраас зурагаа авахуулна:
- Файлаар авсанаа DS-160 маягт руугаа оруулна.
- Фото зургийг визэнд орохдоо аваад очно. (Одоо өөрчлөгдсөн байж магадгүй!)
3. DS-160-ийг үнэн зөв бөглөх
DS-160-ийг заавал үнэн бөглөнө. Өмнө нь ороод виз гараагүй бол, гараагүй гэдгээ заавал зөв бөглөнө.
Цаадуул таны бүх мэдээллийг мэддэг. Хуурах гэж оролдвол өөрийн мөнгөөрөө шатаад л гараад ирнэ.
4. Цаг захиалах, хураамж төлөх
ustraveldocs.com хуудсаар дамжуулан цаг захиална.
💵 B1/B2 визний хураамж: $185
Банкинд тушаахад тухайн өдрийн ханшаар төгрөгөөр авна.
Эх сурвалж
Цаг захиалгын дэлгэрэнгүй, ямар материалууд бүрдүүлэх, аялалын урилга хэрхэн авах талаар дараагийн нийтлэлд оруулна! 😉